Монголчууд Рубикийн шооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна
Чихэнд чимэгтэй
2025-07-04
Рубикийн шооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотод албан ёсоор эхэллээ. Энэ сарын 6-ныг хүртэл үргэлжлэх уг тэмцээнд 74 орны 2000 гаруй оролцогч 3×3 болон 4x4 шоо, нүдний хаалттай эвлүүлэх, нэг гараар эвлүүлэх зэрэг нийт 17 төрлөөр өрсөлдөх аж. Оролцогчдод насны хязгаар байхгүй бөгөөд өсвөр насныхнаас эхлээд мэргэжлийн тамирчид хүртэл өрсөлдөж байна. Тэмцээнд манай улсаас Э.Баярсайхан, М.Чингүүн, М.Мөнхтайван нар оролцож байгаа юм. 36750 ам.долларын шагналын сантай энэ тэмцээнийг Дэлхийн Рубикийн шооны холбоо болон АНУ-ын "CubingUSA" байгууллага хамтран зохион байгуулж байна. Тэмцээний гол төрөл болох 3x3 хурдны аварга 5000 ам.долларын шагнал хүртэнэ. АНУ-д гурав дахь удаагаа болж буй энэ удаагийн тэмцээн нь Дэлхийн Рубикийн шооны холбооны түүхэн дэх хамгийн олон оролцогчтой, хамгийн өргөн хүрээг хамарсан ДАШТ болж байгаа юм. Тэмцээний үеэр олон улсын спортын мэдээллийн агентлагууд болон ESPN сувгийн сурвалжлах баг ажиллах бөгөөд шууд дамжуулалтыг холбооны YouTube суваг болон worldcubeassociation.org сайтаар үзэх боломжтой.
“Seattle convention center”-д цугласан рубик шоочид.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.