108 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан Төрийн банк “Топ-10” жагсаалтын 6-д эрэмбэлэгдэв
Чихэнд чимэгтэй
2025-07-04
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Засгийн газартай хамтран нийгэм, эдийн засаг дахь эерэг өөрчлөлтөд хошуучилж буй үндэсний тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийг жил бүр тодруулдаг уламжлалтай. Тэгвэл 2024 онд амжилт, ололтоороо тэргүүлсэн “Топ-100" ААН-ийг өчигдөр олон нийтэд танилцууллаа. Төрийн банк топ аж ахуйн нэгжийн жагсаалтад 10 жилийн турш багтаж ирсэн бөгөөд энэ удаад төрийн өмчит "Топ-10" аж ахуйн нэгжийн зургаадугаарт эрэмбэлэгдэж, амжилтын буухиагаа үргэлжлүүлэв. Төрийн банк нь улс орон даяар 500 салбар нэгж, 4000 орчим ажилтнаараа дамжуулан 2.7 сая харилцагчид банк, санхүүгийн үйлчилгээг хүргэн ажилладаг учир тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч, өнгөрсөн онд бодлого, үйл ажиллагаагаа шинэ түвшинд тодорхойлжээ. Үүний үр дүнд банкны зээлийн багц өмнөх оноосоо 44 хувиар тэлснээс тогтвортой хөгжлийг дэмжих зээлийн багцын үлдэгдэл 2024 онд 90 гаруй хувиар нэмэгдсэн байна. Энэ дундаас зөвхөн ногоон зээлийн багцын үлдэгдэл 108 хувиар өссөн онцлох үзүүлэлттэй байна. Төрийн банк 2024 онд түүхэн дээд буюу 108 тэрбум төгрөгийн цэвэр ашигтайгаар төрийн өмчит компаниудаа манлайлан ажиллажээ. Банкны цэвэр ашгийн тухайд, сүүлийн гурван жилд 300 тэрбум төгрөгт хүрч, үүнээс 146 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваарилсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.