Өвөр Монгол: Хэт хөнгөн жингийн жижиг тийрэлтэт хөдөлгүүр туршив
Анд нөхдийн мэдээ
2025-07-04
Хятадын “Aero Engine” корпорац дотооддоо үйлдвэрлэсэн хэт хөнгөн жингийн тийрэлтэт хөдөлгүүрийг Өвөр Монголд өнгөрөгч мягмар гарагт амжилттай туршлаа. 3D хэвлэх технологиор хийсэн хөдөлгүүрийг суулгасан туршилтын онгоц хамгийн дээд тал нь 4000 метр өндөрт хөөрчээ. Уг туршилтын талаар “Aero Engine” корпорац лхагва гарагийн шөнө мэдэгдэл хийхдээ “Туршилтын нислэг амжилттай болсон нь Хятадын ирээдүйн дэвшилтэт агаарын хөдөлгүүрийн хөгжил, судалгаанд техникийн бат бөх суурь боллоо” хэмээжээ. Туршилтын нислэгээс өмнө бодитоор турших боломжтой эсэхийг баталгаажуулах газар дээрх туршилтуудыг амжилттай давсан байна. Мөн туршилтын нислэг нь тийрэлтэт хөдөлгүүрийг агаарын хөлөгт ашиглаж болох эсэхийг баталгаажуулах анхны албан ёсны туршилт болжээ.
Гэрэл зургийн эх сурвалж: Хятадын “Aero Engine” корпорац
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.