“Эрдэнэс Тавантолгой” ХК төрийн өмчит топ 10 компанийг тэргүүлэв
Чихэнд чимэгтэй
2025-07-03
Монгол улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 24 дэх жилдээ оны шилдэг аж ахуй нэгжүүдийг тодрууллаа. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компани Монголын төрийн өмчит топ 10 компанийг тэргүүлсэн бөгөөд шагналыг өнөөдөр ерөнхий сайд Г.Занданшатар гардуулсан байна. Энэ тус шалгаруулалтад жил төрийн болон хувийн хэвшлийн компаниудыг тусад нь эрэмбэлсэн бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, Монгол улсын төсөвт 3.5 их наяд төгрөгийн татвар хураамж төлсөн үзүүлэлтээр бусдыгаа манлайлав. Тус компани нь 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, нийт 3.9 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилснаас гадна зарим томоохон төслүүдээ ашиглалтад оруулсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.