Өмнөд Солонгосын “Jeju Air” компани Монгол руу үйлдэх нислэгээ нэмэгдүүллээ
Өмнөд Солонгосын агаарын тээврийн “Jeju Air” компани олон улсын нислэгээ 18 чиглэлд нэмсэнээ даваа гарагт зарласны дотор Монгол улс багтлаа. Тодруулбал, манай улсын нэг, Японы долоо, Хятадын гурав, Өмнөд Азийн дөрөв, Номхон далайн бүсийн хоёр хот руу нэмж нисэхээр болжээ. Ийнхүү аяллын оргил цагт буюу 7-10 дугаар сард Улаанбаатар-Сөүл чиглэлд долоо хоногийн таван өдөр нислэг үйлддэг болж байна. Мөн дээрх 18 чиглэлд долоо хоногт нийт 118 нислэг үйлдэх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.