Японд халууны улирал эрт эхлэв
Анд нөхдийн мэдээ
2025-07-02
Японы баруун бүсийн нутгаар өнгөрсөн сарын 27-ны өдөр борооны улирал дуусч, цаг агаар огцом халах нь өмнөх жилүүдээс эрт эхэлж магадгүйг тус улсын Цаг уурын агентлагаас мэдээллээ. Харин борооны улирал зүүн болон хойд нутгаар энэ сарын эхээр буюу харьцангуй эрт дуусах төлөвтэй байгаа аж. Хэдийгээр зарим нутгаар борооны улирал дуусаагүй байгаа ч зарим өдөр хурц нар гарч байгаа нь цаг уурын өөрчлөлт хагас сараас ч урт хугацаагаар наашилсан гэх дүгнэлтэд мэргэжлийн байгууллагууд хүрсэн байна. Тиймээс Токио хотын захиргаанаас иргэдэд ойр ойрхон шингэн нөхөх, ус уух, агааржуулагчийг тогтмол ажиллуулах, гадуур гарахдаа малгай өмсөх, шүхэр хэрэглэх, хэт халууны үед гадуур гарахдаа түр сэрүүцүүлэх байранд очих зэргээр арга хэмжээ авахыг зөвлөжээ. Тус улсад зургаадугаар сараас найман сарын хооронд дундажаар 30 градуст хүрдэг бөгөөд үүнийг халууны улирал хэмээн нэрлэдэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.