images

Японд амьдардаг монгол багачууд эрдмийн баяраа тэмдэглэлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-07-02


   Өнгөрөгч сарын 28-ны өдөр Японы Ибараки мужийн Цүкүба хотод "Монгол хүүхдийн ордон" сургууль эрдмийн баяраа хийлээ. Тус сургууль гурав дахь жилдээ эрдмийн баяраа тэмдэглэсэн нь энэ бөгөөд Япон улсад өсч торниж буй монгол хүүхдүүд нэг жилийн хугацаанд сурсан мэдсэнээ энэ өдөр эцэг, эхдээ тайлагнадаг. Тодруулбал, хүүхдүүд монголоор дуулж, шүлэг уншиж, бүжиглэж, морин хуур тогложээ. “Монгол хүүхдийн ордон” сургууль нь бэлтгэл, бага, дунд, ахлах анги хичээллүүлдэг байна. Япон улсад Монголын 21 мянга гаруй иргэн амьдарч байгаагаас 4200 нь хүүхэд гэсэн статистик бий.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.