Хятад улс дотооддоо бүтээсэн онгоцоороо анхны олон улсын нислэгээ Монгол руу үйлдэв
Анд нөхдийн мэдээ
2025-07-02
Хятад улс дотооддоо бүтээсэн анхны онгоц болох C909 хөлгөөрөө олон улсын анхны нислэгээ өнгөрөгч мягмар гарагийн өглөө Монгол улсын нийслэл Улаанбаатар хот руу үйлдлээ. Хятадын “Air China” агаарын тээврийн компани тус хөлгөөр Хөххотын “Цагаан суварга” олон улсын онгоцны буудлаас хөөрч нэг цаг гаруй нисээд Улаанбаатарт буусан байна. Шинэ нислэгийг Монголын тал уламжлал ёсоор усаар шүршиж угтан авчээ. Хятадын Арилжааны агаарын хөлөг корпорацын үйлдвэрлэсэн C909 агаарын хөлөг нь 78-97 хүний суудалтай, 2225-3700 км зайд нисэх чадалтай бөгөөд дотооддоо арилжааны нислэг үйлдээд есөн жил болжээ. Үйлдвэрлэгчийнх нь мэдээлснээр, өнгөрсөн хугацаанд Хятад, Вьетнам, Индонезийн агаарын тээврийн компаниуд ашиглан 700 гаруй чиглэлд нислэг үйлдэж 24 сая зорчигч тээвэрлэжээ. Харин “Air China” агаарын тээврийн компани C909 хөлгөөр дотооддоо нислэг үйлдээд таван жил болж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.