Их Британийн парламентын гишүүд малчин айлд зочлов
Чихэнд чимэгтэй
2025-07-02
Монгол Улсын Их Хурлын урилгаар Их Британийн парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн дарга Фабиан Хамилтон тэргүүтэй төлөөлөгчид өнгөрөгч сарын 22-28-ны өдрүүдэд манай улсад айлчлав. Тэд УИХ-ын дэд дарга, гишүүд, байнгын хороод, холбогдох яам, агентлагийн төлөөлөлтэй уулзсанаас гадна Хустайн байгалийн цогцолбор газарт зочилж малчин айлын амьдралтай танилцсан байна. Мөн гэр хорооллын айл өрхүүдэд нарны эрчим хүчинд түшиглэсэн халаалтын системийг нэвтрүүлж агаарын бохирдлыг бууруулах зорилготой “Нүүрснээс Наранд” төсөлтэй танилцжээ. Түүнчлэн Олон улсын парламентын өдрөөр талууд "Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.