images

"Чингис хаан" нисэх буудал хамгийн их сайжирсан 10 буудлын нэгээр нэрлэгдэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-07-02


   Дэлхийн агаарын тээврийн салбарын чанарын үнэлгээ, зэрэглэлийг тогтоодог, Их Британид төвтэй "Скайтракс" байгууллагаас гаргадаг "Most Improved Airport" буюу 2025 оны хамгийн их ахиц гаргасан нисэх буудлын жагсаалтад "Чингис хаан" олон улсын нисэх буудал багтсан байна. Жагсаалтад багтсан буудлуудыг зорчигчийн үйлчилгээ, аюулгүй байдал, технологийн шийдэл зэрэг олон үзүүлэлтээр үнэлж шалгаруулжээ. "Скайтракс"-ын мэдээлснээр, энэ жагсаалтад багтсан нисэх буудлууд сүүлийн жилүүдэд дэд бүтцийн шинэчлэл хийж, үйлчилгээний чанараа мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн байна. Энэ оны жагсаалтыг Германы Берлин хотын Бранденбург, Казахстаны Алматы, Тайландын Бангкок хотын Суваннапум, Их Британийн Лондон хотын Гэтвик нисэх буудлууд тэргүүлж байна. Мөн Филиппиний Себу, Доминиканы Пунта Кана, Энэтхэгийн Мумбайн нисэх буудлууд багтжээ.  

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.