images

ОХУ-ын соёл, урлагийн төлөөлөгчид Хойд Солонгост айлчлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-30


   ОХУ, БНАСАУ Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсны нэг жилийн ойг тохиолдуулан Оросын Соёлын яамны сайд Ольга Любимова тэргүүтэй төлөөлөгчид Пёньянд айлчилсан тухай Хойд Солонгосын Төв мэдээний агентлаг мэдээлэв. БНАСАУ-ын Соёлын сайд Сын Жон Гю, ОХУ-аас тус улсад суугаа Элчин сайд Александр Мацегора нар тэднийг угтан авч, Пёньян хотын Тэдун голын эрэг дээр оройн зоог барьсан байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд М.Пятницкийн нэрэмжит ОХУ-ын Ардын найрал дууны чуулга, Москвагийн Улсын эрдмийн театрын уран бүтээлчид багтжээ. ОХУ-ын Элчин сайдын яам төлөөлөгчдийн тухай мэдээлэхдээ “Ойрын өдрүүдэд зохион байгуулагдах концерт, цуврал лекц нь энэ жилийн онцлох үйл явдал байх нь дамжиггүй. Соёлын салбарын идэвхтэй хамтын ажиллагаа нь хоёр орны харилцан хүндлэл, эв нэгдэл, түүхэн нягт харилцаанд суурилсан найрсаг харилцаа өндөр түвшинд байгааг харуулж байна. Цаашид олон төрлийн хамтарсан төсөл хөтөлбөр биднийг хүлээж байна” гэжээ. Өнгөрсөн оны зургаадугаар сарын 19-ний өдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай Пёньянд уулзан Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурж, гэрээг соёрхон батлах үйл явцыг өнгөрсөн оны 11 дүгээр сард эцэслэсэн юм. Гэрээнд гарын үсэг зурсны дараа БНАСАУ Украины дайнд цэргээ илгээж эхэлсэн билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.