images

Олон улсын үзэсгэлэн тэмцээнд монгол банхар шилдгийн шилдэг боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-25


   "Mongol Nomad” олон улсын нохойны үзэсгэлэн тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт болж өндөрлөлөө. Уг тэмцээнд афганы гөрөөч нохой, пудель, хаски, лабрадор, такс зэрэг олон үүлдрийн нийт 200 гаруй нохой оролцсоноос "Говийн сор" монгол банхар үржлийн газрын Халх нэртэй банхар шилдгийн шилдгээр шалгарчээ. Халх нь өнгөрсөн оны зургаадугаар сард Монгол улсын их аварга цолны болзол хангасан охин нохой юм. Тэгвэл энэ жил "Говийн сор" үржлийн газрын ихэр нохойны нэг Гойд нэртэй банхар Монгол улсын их аварга цол хүртжээ. Түүнчлэн энэ удаагийн тэмцээнд Монгол улсын их аварга Гарьд нэртэй тайга нохой шилдгээр шалгарсан байна. Тэмцээнийг Монголын нохой судлалын холбоо, Монгол банхар судлалын холбооноос уугуул үүлдрээ Дэлхийн нохой судлалын холбоонд бүртгүүлэх ажлын хүрээнд зохион байгуулжээ. Энэ нь дэлхийд нөлөөтэй, олон улсын тэмцээнд санал өгөх эрх бүхий шүүгчдийг урьж, үзэсгэлэн тэмцээнүүдээ шүүлгэн танилцуулах бодлогынх нь нэг хэсэг аж. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.