images

Вьетнам улс электрон тамхийг хориглоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-20


   Вьетнамын Эрүүл мэндийн яам саяхан электрон тамхины хэрэглээг хориглож, зөрчсөн тохиолдолд захиргааны шийтгэл ногдуулах журам боловсруулан санал асуулга явуулж эхлээд байна. Журамд тусгаснаар, электрон тамхи татсан тохиолдолд 3 сая донг (ойролцоогоор 650 мянган төгрөг) хүртэл мөнгөн торгууль ногдуулж, тамхийг хураан авч устгах ажээ. Мөн электрон тамхи хэрэглэж байгааг мэдсэн ч таслан зогсоох арга хэмжээ аваагүй, холбогдох байгууллагад мэдэгдээгүй тохиолдолд 5 сая донгийн торгууль ногдуулахаар заасан байна. Энэхүү журмыг нийтийн сонсгол, санал асуулга явуулж хэрэгжүүлэх эсэхийг шийдэх бөгөөд гадаадын иргэдэд мөн хамаарах ажээ. Хэрэв энэ журам хэрэгжиж эхэлвэл электрон тамхины хэрэглээг хориглосон дэлхийн 43 дахь орон болох юм. Өнөөг хүртэл тус улсад электрон тамхины хэрэглээ хурдацтай нэмэгдэж, ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхний дунд хэрэглээ өндөр байгааг судалгаагаар тогтоожээ. Тиймээс хүүхэд, залуучуудын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байна гэж үзэн тус улсын Эрүүл мэндийн яам энэ арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.