Өмнөд Солонгос улс Монголын далбаатай хөлөг онгоц ашиглах сонирхолтой байна
Чихэнд чимэгтэй
2025-06-12
Монгол улсын далайн захиргаа, Өмнөд Солонгосын хөлөг онгоц эзэмшигчдийн холбоо Далайн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг Улаанбаатар хотноо энэ сарын 4-нд байгуулжээ. Санамж бичигт Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Өмнөд Солонгосын хөлөг онгоц эзэмшигчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ян Чан-Хо нар гарын үсэг зурсан юм. Тус холбоонд далайн тээвэр эрхэлдэг HMM, “Чангым олон улсын ачаа тээвэр”, “Korea Shipping” зэрэг 155 байгууллага нэгдсэн байдаг. Өмнөд Солонгос нь дэлхийд далайн тээврээр дөрөвдүгээрт ордог байна. Иймд тус улсын туршлагаас манай улс суралцаж хөлөг онгоцны бүртгэлээ чанаржуулах, далайн тээврийн бодлого, хөгжлийн чиглэлд хамтран ажиллах, мэдээлэл солилцох боломж бүрдэв. Санамж бичигт гарын үсэг зурсны дараа талууд Монголын хөлөг онгоцны бүртэлийн тогтолцоог сайжруулах, Өмнөд Солонгосын импорт, экспортын барааг тээвэрлэхэд Монголын далбаатай хөлөг онгоц ашиглах талаар хэлэлцсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.