images

“Lilo & Stitch” кино Хойд Америкт тасалбар борлуулалтаараа тэргүүлж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-06-09


   “Disney” компанийн “Lilo & Stitch” кино Хойд Америкийн зах зээлд гурав дахь долоо хоногтоо тасалбар борлуулалтаараа тэргүүлж 32.5 сая долларын орлого олсныг ням гарагт “Exhibitor Relations” байгууллага мэдээллээ. Анх 2002 онд гарсан уг хүүхэлдэйн киноны дахин дүрсжүүлсэн шинэ хувилбар одоогоор дотооддоо 335.8 сая доллар, гадаадын зах зээлээс 436 сая доллар олоод байгаа аж. Уг киноны дараа тасалбар борлуулалтаараа “Ballerina”, “Mission: Impossible – The Final Reckoning” кино жагсаж байна. Харин дөрөвдүгээрт Sony” компанийн “Karate Kid: Legends,” тавдугаарт, “Warner Bros” компанийн “Final Destination: Bloodlines” оржээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.