"Хил хязгааргүй сэтгүүл зүй" байгууллага Израиль улсад шаардлага хүргүүлэв
Анд нөхдийн мэдээ
2025-06-09
Дэлхийн өнцөг булан бүрээс 130 орчим хэвлэл мэдээллийн байгууллага нэгдэж Газын зурвасыг бүслэн хааж, хүний эрх зөрчиж буй явдалд Израиль улсыг буруушаан тус бүс нутгийн талаар мэдээлэх эрхийг шаардаж мэдэгдэл гаргажээ. “Хил хязгааргүй сэтгүүл зүй” (RSF) байгууллага мэдэгдэлдээ, "Олон улсын сэтгүүлчдийг Газын зурвас руу ямар нэгэн хараа хяналтгүй нэн даруй нэвтрүүлэхийг шаардаж байна" гэжээ. Одоогийн байдлаар Израиль улс гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийг Газын зурвас руу нэвтрэхийг хориглосон хэвээр байна. RSF Израилийн эрх баригчдыг сүүлийн 20 сарын хугацаанд тэнд юу болж байгаа талаар мэдээлэл дамжуулахгүй байгааг шүүмжилж, үүнийг орчин үеийн дайнд урьд өмнө байгаагүй тохиолдол гэж нэрлэсэн байна. RSF мөн Израилийн цэргийн гарт амиа алдсан сэтгүүлчдийн тоо 200 дөхөж байгааг эрс буруушаасан байна. Өмнө нь буюу өнгөрсөн сарын 27-нд Газын хүмүүнлэгийн сан (GHF) тус бүс нутагт тусламжийн бараа хүргэж эхэлсэн ч Израилийн арми хатуу хяналт тогтоосон хэвээр байгааг АНУ шүүмжилж байсан юм. Мөн түүнээс гадна дэлхийн их гүрнүүдийн удирдагчид Израилийн Засгийн газараат захидал илгээж, хатуу хяналтаа цуцлахыг шаардсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.