images

Сэнгийн Эрдэнийн бүтээлүүд дэлхийн хамгийн том номын санд очжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-05


   Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүд АНУ-ын Конгрессын номын санд байршлаа. Дэлхийн хамгийн томд тооцогдох тус номын санд 470 гаруй хэл дээрх ном, судалгааны материал байдаг бөгөөд монгол хэл дээрх ховор, орчин үеийн бүтээлүүдийг Азийн уншлагын танхимдаа хадгалдаг байна. Энэ нь Монголын соёл, түүх, уран зохиолыг судлах гадаад эрдэмтэд, судлаачдад үнэт эх сурвалж болдог аж. Тэгвэл энэ удаа зохиолчийн "Миний эх орон-Миний тоонот", “Амьдралын тойрог”, “Баянбүрд”, “Занабазар”, “Малын хөлийн тоос”, “Наран тогоруу”, “Хойт насандаа учирна” зэрэг алдартай бүтээлүүд номын санд очжээ. АНУ-ын Конгрессын номын сан Конгрессын гишүүдэд судалгааны дэмжлэг үзүүлэх зорилгоор эхэлж, өдгөө дэлхийн шинжлэх ухаан, соёл, урлагийн үнэт өвийг хадгалсан судалгааны төв болж өргөжсөн байна. 

Гэрэл зургийг: Америк дахь Монголын элчин сайдын яам.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.