Японы “Asahi” сонин Токио, Осака хотод бямба гарагийн дугаараа зогсооно
Анд нөхдийн мэдээ
2025-06-04
Японы өдөр тутмын сонин хэвлэн нийтлэгч томоохон компаниудын нэг “Asahi Shimbun” ирэх наймдугаар сараас эхлэн Токио, Осака хот дахь салбарынхаа эрхлэн гаргадаг бямба гарагийн оройн дугаарыг зогсоох гэж буйгаа өнөөдөр зарлалаа. Тус сонины оройн дугаар 890 мянган хувь хэвлэгддэг бөгөөд ажлын өдрүүдийн оройн дугаараа хэвийн үргэлжлүүлэх ажээ. Уг шийдвэрийг яагаад гаргах болсноо тус сонины газраас "Ажиллах хүчний хомсдол болон амралтын өдрүүдийг үр дүнтэй өнгөрөөх, ажлын цагийг оновчтой болгох гэх мэт шинэчлэгдэж буй нийгмийн шаардлагын улмаас сонины борлуулалт хариуцсан хүмүүсийнхээ ажиллах орчныг сайжруулах, хадгалахын тулд энэ алхмыг хэрэгжүүлж байна” гэжээ. 1879 оноос гарч буй уг “Asahi” сонин Токио, Осака хотоос гадна Фүкүока, Хоккайдо, Нагоя, Сэйбүд салбартай юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.