images

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр И Жэ-Мюн сонгогдлоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-06-04


   Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн 21 дэх удаагийн сонгуулийн саналыг өчигдөр өглөөний 06 цагаас оройн 20 цаг хүртэл хураасан билээ. Тус улсын Үндэсний сонгуулийн хорооноос шинэ ерөнхийлөгчөөр Ардчилсан намын И Жэ-Мюн сонгогдсоныг албан ёсоор зарлалаа. Тэрбээр нийт сонгогчдын 49.4 хувийн саналыг авчээ. Түүний мөрийн хөтөлбөрийн үндсэн дөрвөн зорилт нь ардчилал, хуулийн засаглалыг сэргээх, эдийн засаг, амьжиргааны түвшнийг сайжруулах, нийгмийн аюулгүй байдлыг бататгах, Солонгосын хойгийн энх тайвныг хамгаалах юм.

Гэрэл зургийн эх сурвалж: "Yonhap" агентлаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.