Дональд Трамп: "В.Путин, В.Зеленский хоёр хоёулаа ирнэ гэвэл би Туркэд очно"
Анд нөхдийн мэдээ
2025-06-03
Туркийн ерөнхийлөгч Рэжэп Таийп Эрдоганы даваа гарагт тавьсан энхийн хэлэлцээрийн саналд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсоор хариу өглөө. Ингэхдээ тэрбээр Турк улсад Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах боломжтой гэдгээ мэдэгджээ. Энэ талаар түүний хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт “Хоёр улсын удирдагч хоёулаа ирвэл очно гэдгээ ерөнхийлөгч хэлсэн" хэмээжээ. Харин Р.Эрдоган гурван удирдагчийг Анкара юм уу Истанбулд уулзуулна гэсэн байна. Өчигдрийн байдлаар Орос, Украины талууд хоригдол солилцох шинэ хэлэлцээ хийжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.