images

Эверэстийн авиралтын хаврын улирал өндөрлөв

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2025-06-03


   Эверэстийн авиралтын улирал жил бүрийн гуравдугаар сард эхэлж, тавдугаар сарын сүүлээр борооны улирал эхэлмэгц зогсдог билээ. Тэгвэл энэ жил Эверэстийн авиралтын замд байрлуулсан бүх олс, шат, тоног төхөөрөмжийг өнгөрсөн сарын 29-нд буулгаж, авиралтын замыг хаасан байна. Балбын Засгийн газар энэ жил гадаадын 468 авирагчид зөвшөөрөл олгож, тэднийг тус бүр нэг ширваа оргил өөд хөтөлснийг AP News агентлаг мэдээллээ. Улмаар нийт 800 хүн оргилд гарсан хэмээн Балбын Аялал жуулчлалын яаманд бүртгэгджээ. Энэ улиралд цаг агаар тогтворгүй, салхи шуурга ихтэй байснаас олон авирагч замаасаа буцсан ч Балбын ширваа Ками Рита өнгөрсөн сарын 27-нд Эверэстийн оргилд 31 дэх удаагаа амжилттай гарч, шинэ дээд амжилт тогтоосон нь өнгөрч буй улирлын онцлох үйл явдлуудын нэг болов. Балбын аялал жуулчлалын салбарт Эверэстийн авиралт чухал байр суурь эзэлдэг бөгөөд уулчдаас авах хураамжаар их хэмжээний орлого олдог. Дашрамд дурдахад, манай улсаас энэ жил гурван уулчин Эверэстийн оргилд амжилттай авирсан билээ.

Гэрэл зургийг: AP News.

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.