images

АНУ-д Хятадын ямар бараа хамгийн их гүйлгээтэй байдаг вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-02


   Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Америкийн өдөр тутмын амьдралын бүхий л салбарт гүнзгий нэвтэрснийг Хятадын хэвлэлүүд мэдээлж байна. Хятадын хамгийн том портал сайт болох “Baidu” "Америкчуудын хамгийн их найддаг Хятадад үйлдвэрлэсэн шилдэг 10 бүтээгдэхүүн" гэсэн судалгаа хийж, АНУ-Хятадын худалдааны дайны үед америкчуудын зөвхөн Хятадаас импортолдог зүйлсийг танилцуулжээ. Мөн “New York Times” сонин АНУ-ын Олон улсын худалдааны комиссын (USITC) өнгөрсөн жилийн тайлан мэдээнд дүн шинжилгээ хийжээ. Үүнд Хятадаас импортолж буй бүтээгдэхүүн дотроос хүүхдийн тэрэг хамгийн их буюу 97 хувийг эзэлсэн байна. Эвхэгддэг эд ангиас авахуулаад өндөр зэрэглэлийн олон үйлдэлт загвар нь энэ тэргийг Америкт хамгийн их гүйлгээтэй барааны нэг болгосон бололтой. Үүний араас хиймэл ургамал, борооны шүхэр, бичиг баримт хадгалах шүүгээ, вакуум сав зэрэг бүтээгдэхүүн 96 хувийг эзэлжээ. Цаашлаад хүүхдийн тоглоом, гэр ахуйн цахилгаан бараа, суурин утасны аппарат, компьютер, бүх төрлийн батерей зэрэг бүтээгдэхүүн орсон байна. Энэ тухайд Хятадын эдийн засагч хэлэхдээ "Хятадын бүтээгдэхүүн нь чанар сайн, үнэ хямд гэсэн үг биш, харин дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээний салшгүй нэг хэсэг болсонд гол учир нь оршино" гэжээ. Улмаар "АНУ-ын засгийн газар протекционист сэтгэлгээнээсээ салж, эдийн засаг, худалдааны оновчтой, бодит хамтын ажиллагаанд эргэн орох ёстой гэдгээ бодох хэрэгтэй болжээ" гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.