Ооносатогийн цолыг лхагва гарагт батална
Анд нөхдийн мэдээ
2025-05-27
Японы сүмо бөхийн холбооны Ёкозүна цол олгох зөвлөлөөс хоёр башё дараалан түрүүлсэн оозэки Ооносатод ёкозүна цол олгох саналыг даваа гарагт дэвшүүллээ. Энэ саналыг маргааш буюу лхагва гарагт болох Японы сүмо бөхийн холбооны хурлаас албан ёсоор батална. Ингэснээр 24 настай Ооносато, 26 настай Хоошёорюү нар сүмо бөхийн дээд цолтой бөхчүүд болж ёкозүнагийн хариуцлагыг хувааж үүрэх нь. Мөн Ооносато “Хоошёорюүг давах нь миний авирах ёстой хана” гэжээ. Ооносато нь Ишикава мужийн уугуул бөгөөд 1973 оны тавдугаар сард ёкозүна болсон Важиматай нэг нутгийнх юм. Мөн тэрбээр 2017 онд ёкозүна болсон Кисэносатогийн дэвжээний бөх билээ. Ирэх долоодугаар сарын башё Аичи мужийн Нагояа хотын Китакү дүүрэгт шинээр барьсан “IG Arena” хүрээлэнд болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.